Туул голыг сэргээн сайжруулах төслийн эхлэлийн хэлэлцүүлэг болно

Ядуурлыг бууруулах Японы сангаас Aзийн хөгжлийн банкаар дамжуулан санхүүжин, хэрэгжиж буй “Туул голыг сэргээн сайжруулах төсөл”-ийн бэлтгэл ажлын техникийн дэмжлэг үзүүлэх эхлэлийн хэлэлцүүлэг маргааш Цэнгэг ус байгалийн нөөцийн газарт 09:00-17:00 цагт болно. Төслийн гүйцэтгэгч нь БОНХЯ, хэрэгжүүлэгч нь Туул голын сав газрын захиргаа юм.

Хэлэлцүүлгийг нээж, БОНХ-ийн сайд С.Оюун, Япон Улсын Элчин сайд Такэнори Шимизү нар үг хэлнэ. Төслийн бэлтгэл ажлын техникийн дэмжлэг үзүүлэх баг нь газрын доорх ус, гадаргын ус, усны барилга байгууламж, байгаль орчин, нийгэм эдийн засаг, санхүү, голын бохирдолын чиглэлээр ажилладаг олон улсын болоод үндэсний нийт 15мэргэжилтнээс бүрддэг. Тэд хийсэн судалгааны явцаа 2 өдрийн турш танилцуулж, хэлэлцүүлнэ. Төслийн загвар энэоныарваннэгдүгээр сард бэлэн болох бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зээлийн хэлэлцээр 2015 онд хийгдэх юм.

Туул голыг сэргээн сайжруулах төслийн үр дүнд Улаанбаатар хот дахь Туул голын усны чанар, үерийн хамгаалалт сайжрах ба хамгаалалтын бүс дэх орчны эргийн тохижилт хийгдэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ