Байгаль хамгаалагчид даатгалд хамрагдлаа

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар 47 мэргэжилтэн, байгаль хамгаалагчаа “Практикал” компанийн амь нас, эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамрууллаа. Ингэснээр тэдажил үүргээ гүйцэтгэж яваадгал түймэр, үер усны аюулд өртөх, наранд цохиулах зэргээр эрсдэлд ороход хамгаалагдах юм.
Үүнээс гадна шаварт унах, мал амьтанд дайруулах, хазуулах, өшиглүүлэх, бусдад зодуулах болон мэс, суманд өртөх, унаж бэртэх, зүсэгдэх зэрэг тохиолдолд 20-100 хувь хүртэл даатгалын нөхөн төлбөр олгох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ