А.Цэндсүрэн: Нас минь хэзээ дуусна тэр хүртэл би ажилласаар байх болно

Ирэх намар ой, модны салбар байгуулагдсаны 90 жилийн ой тохионо. Энэ хүрээндМонгол Улсын Байгаль орчны гавъяат ажилтан А.Цэндсүрэнтэй ярилцлаа. Тэрээр Ховд аймгийн “Үр жимс” хоршооны тэргүүн, ойн салбарт тасралтгүй 40 шахам жил ажиллаж байгаа хүн юм.

- Та, ойн салбарт хэдэн жил ажиллаж байна?

-1976 онд ХААДС-ынОйн инженер, эдийн засагчийн анги төгссөн.Түүнээс хойш өнөөдрийг хүртэл ой модны салбартаа 39 жил ажиллаж байна даа.Энэ хугацаандмод тарих, мод үржүүлэх, хяналт шалгалтын ойн инженер, хяналтын байцаагчзэрэг ажлуудыг хийж ирлээ. Ажил амьдралын анхны гараа минь мод тарихаас эхэлсэн болохоор би тэтгэвэрт гарна энэ тэр гэж боддоггүй юм. Нас минь хэзээ дуусна тэр хүртэл би ажилласаар байх болно.

-Та ажиллах хугацаандаа ямар бүтээн байгуулалтад оролцож байв?

Ховд аймагтаа ногоон байгууламжийннэмэгдүүлэлт ,ойжуулалт, ойн зурвасбайгуулах, ногоонхэрэмийгбий болгоход биечлэн оролцож ажиллаж байлаа. Одоо ч энэ ажлууд маань улам өргөжин, үргэлжлүүлэн хийгдэж байна. Ер нь манай салбарынхийж бүтээсэн ажлууд хүнд харагдаж, гарт баригдах бодитой ажлууд байдаг. Арчилгаа тордолгоо ихтэй ч ашиг тус бүр ихтэй хүн бүрт сайн сайхныг бэлэглэдэг маш сайхан ажил даа. Үүгээрээбид бахархаж, урамшиж явдаг юм.

-Таны насаараа ажиллаж яваа нөр иххөдөлмөрийг тань холбогдох байгууллагууд хэрхэн үнэлж байна?

Үнэлсээн, зөндөө үнэлсэн. Салбарын яамны үе үеийн сайд дарга нар, хамт ажиллаж байсан хүмүүс маань их дэмждэг. Олон шагнал авч байлаа. 2011 онд Байгаль орчны гавъяат ажилтан хэмээх нэр хүндтэй төрийн дээд одон хүртсэн. 2009 онд НҮБ-ын “Дэлхийн шилдэг фермер” шагналыг хүртэж байлаа. Энэ шагнал нь маш том шагнал. Дэлхийн 48 орноос шилдэг 5 орны нэгээр манай орон шалгарч, эх орныхоо нэртэй хамт тэр шагналыг би гардаж авсан юм.Энэ бүх шагнал урамшил надад илүү ихийг хийх юмсан, одоо юу хийвэл үр дүн авчрах бол гэсэн хүсэл тэмүүлэл, урам зоригийг өгдөг .

- Ховд аймаг хэр зэрэг ногоон байгууламжтай болж байна, таны оруулсан хувь нэмэр их байгаа байх?

-Манай аймаг зэргэлдээ аймгуудаас хамгийн их ногоон байгууламжтай нь гэж би боддог.Зах зээлийн эхэн үед би 2 сая суулгац суулгаж байлаа. Хүмүүсийн худалдан авах чадвар муу , ногоон байгууламжийн талаар ойлголт бага тийм үе байв. Одоо бол хүмүүс ногоон байгууламж, түүний ач холбогдлыг мэддэг болсон байна. Албан байгууллага, анги хамт олон, найз нөхөд, ах дүү, айл хотлоороо нийлээд орчин тойрондоо мод тарьж байна. Манай “Үр жимс” хоршоо 6 төрлийн 1700000 гаруй суулгац тариалж худалдаалж байна.Ховд аймагт 12 ойн мэргэжлийн байгууллага ажиллаж байна. Бид бүгд нийлээд ногоон хөгжил өөд тэмүүлж байна даа. БОНХЯ-наасногоон хөгжил, ногоон эдийн засгийн бодлогыгхэрэгжүүлж, орон нутаг дахь ойн мэргэжлийн ангиудыг болон мод тарьж, ойжуулсан ААНБ, иргэдийг дэмжиж ажиллаж байгаад бид маш талархалтай байна.

- Салбарынхаа 90 жилийн ойг хэрхэн угтаж байна даа?

- Бид 90 жилийн ойгоо үнэхээр бахдалтай хүлээн авч, ажиллаж байна.Ойдоо зориулж90 бүтээлч ажил хийхээр төлөвлөнажиллаж байгаа.Манай аймгийн БОГ, Ойн ангиас болзолт уралдаан зарласан. Ер нь ой байхгүй бол амьдрал байхгүй болно гэж би боддог. Бидний ирээдүй хойч үедээ үлдээххамгийн үнэтэй өв хөрөнгө бол ой мод юм. Тиймээс удахгүй болох ойн баяраараа ойчидтойгоо уулзаж салбарынхаа цаашдын хөгжил, зорилтын тухай халуун яриа өрнүүлэх өдрөө тэсэн ядан хүлээж сууна.

Сэтгүүлч О.Батхуяг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ