Д.Амарсайхан нарын шүүх хурлыг 15 цаг хүртэл хойшлууллаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайхан агсан, "Тэнгри" холдингийн захирал Х.Анхбаяр, түүний туслах А.Чандмань, Н.Отгонболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал энэ сарын 21-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хаалттай эхэлсэн ч энэ сарын 29-ний өдрийг хүртэл хойшилсон юм.

Өнгөрсөн удаагийн шүүх хурал Н.Отгонболдын өмгөөлөгч хүнд зодуулсаны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй болсон учраас хойшилсон юм.

Юутай ч Д.Амарсайхан агсаныг авлига авсан. "Тэнгри" холдингийн захирал Х.Анхбаярыг авлига өгсөн. Талийгаачийн ахынх нь хүү Ц.Чандманийг халхавч болсон. Н.Отгонболдыг дамжуулагч хийсэн гэдгээр сэжигтнээр татсан байгаа юм. Гэтэл шүүгдэгч нарын өмгөөлөгчид уг хэргийг хянасан прокурор, шүүх бүрэлдэхүүн зэргээс татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Учир нь өмгөөлөгч нар Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан хорих ангид байхдаа нас барсанд шүүх, прокурорын байгууллага ямар нэгэн байдлаар буруутай хэмээн үзэж байгаа ажээ.

Шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгч нарын хүсэлтийг дөнгөж сая хэлэлцээд, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2-р Шүүхийн ерөнхий шүүгчтэй зөвшилцөхөөр Шүүх хурлыг 15.00 цаг хүртэл хойшлуулаад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ