Д.Энхтөр: Манай хэлтэст 3 хүн цагдан сэргийлэх арга хэмжээ авагдсан

АТГ-тай холбоотой гомдол их гардаг. Тэр дундаа АТГ иргэдийг хэрэгт холбогдонгуут шууд цагдан хорьдог, улмаар эмчилгээ хийлгэх, эргэлт оруулах бүх бололцоог нь хааж байна гэдэг.

Харин энэ асуудалд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Энхтөр "Хэрэгт холбогдсон байдлаас нь хамааруулж таслан сэргийлэх ажиллагаа авдаг. Тэгэхээр мөрдөн байцаалтын шатанд таслан сэргийлэх хэмжээг гадуур батлан даалтаар байлгах, барьцаа авах, цагдан хорих төрлүүдээр авдаг.

Тэгвэл бид жилд нийт мөрдсөн хэргийнхээ 10 орчим хувьд нь л цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч явж байгаа.

Мөрдөн байцаалтанд цагдан хоригдож байгаа хүмүүсийн нөхцөл байдал, тухайн хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа асуудлаар эсвэл хүний эрх зөрчигдөж байгаа асуудлаар олон нийтийн зөвлөлийн гишүүд хоригдож байгаа хүмүүстэй очиж уулзах боломжтой. Өнөөдрийн байдлаар манай хэлтэст 3 хүн цагдан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ