122 кг жинтэй эмэгтэйг 50 кг жин хаяхад нь Facebook тусалжээ
Хоёр хүүхдээ төрүүлсэний дараа 34 настай Трэйси турах итгэл найдвараа огт алдаагүй бөгөөд байсхийгээд л илүүдэл жинтэйгээ тэмцэх тулаан өрнүүлдэг байв. Гэвч удалгүй няцаж, тэмцэл нь талаар өнгөрдөг байжээ.
Нэгэн удаа тэрээр найзуудтайгаа үдшийг сайхан наргиж өнгөрүүлсэний дараа бичлэгээ “Facebook”-д тавьсан аж.
Ийнхүү өөрийгөө анх өөр өнцгөөс харсан Трэйси шоконд орсон гэнэ. Тэдгээр зурагнууд дээр Трэйси 122 кг жинтэй сармагчин шиг л харагджээ.
Тэрээр анх удаа өөрөөсөө аймшигтай их ичиж, элдэв зүйл бодолгүйгээр турахаар хатуу шийдсэн байна.
Турахын тулд Трэйси хотынхоо нэгэн турахаар шийдсэн хүмүүсийн бүлэгтэй нэгдэж, тэд түүнд хоолны дэглэм барих төлөвлөгөө боловсруулж өгсөн байна. Турах гэдэг маш хүнд хөдөлмөр тул бүлгийнхэн бие биедээ бүхий л талаар тусалж дэмжих зорилготой аж.
Ийнхүү хоолны зөв дэглэм, хамт олны дэмжлэг үр өгөөжөө өгч 122 кг жинтэй байсан Трэйси 51 кг жин хаяж өдгөө 71 кг болж чаджээ.
Одоо тэрээр өглөө бүр иддэг байсан хоёр хэрчим бялууны оронд жимс жимсгэнэ, чанасан өндөг л зооглож байгаа.
Мэдээж тэр бүлэгтэй байгаа хэвээр бөгөөд дахин шинэ өндөрлөгт хүрэхээр тэмүүлсээр байгаа ажээ.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ