Түүхий засаа зооглосон “махчин” төрхтэй олны танил эрчүүдийн эвгүй поз

Сүүлийн үед манай урлаг соёл, спортын алдартнууд эрүүл мэнддээ ихэд анхаарч байгаа төдийгүй бэлгийн сулралд өртөхөөс ихэд эмээдэг болсон бололтой.
Энэ ч утгаараа, үрээний түүхий засаа идэх юмуу хар галууны махыг битүү чанаж идэхээр улайрч эхэлжээ.
Түүнийгээ олонд гайхуулан ид бах болгож элдэв зураг, хувийн бичлэгээ цахим ертөнцөөр тарааж байгаа нь тун гайхалтай.
Тухайлбал, Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж хар галууны эрлэг болоод байгаа аж. Өгий нуурын хар галуунуудыг зэрлэгээр агнаж эхэлсэн их аварга маань хэрхэн гэдэс дотрыг нь хүүлж, идсэн уусныг нь гаргасан болохоо зураг хөрөгтэй нь хамт твиттерээр жиргэж байх юм. “Бэлгийн сулралтай хүн нэг хар галууны махыг битүү чанаад идэхэд маш сайн” хэмээн рекламдсан гэж байгаа.
Үүнээс гадна Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, нэрт жүдоч Х.Цагаанбаатар нэгэнтээхөдөө орон нутагт зочлохдоо хэрхэн үрээний түүхий засаа идэж буй бичлэг нь ч олонд нийтэд хэдийнэ хүрсэн. Facebook хуудаснаа оруулсан түүний энэ бичлэгийг үзээд ихэнх хүмүүс “Цагаанбаатар вампир болжээ, хэдийгээр эрүүл мэнд хүч тамирт сайн ч гэсэн муухай бичлэг байна” гэх зэргээр хошигножээ. Х.Цагаанбаатар хариуд нь “Биед хэрэгтэй зүйл юм аа, ялангуяа хаврын цагт тамирчид бэлтгэл их хийгээд ядардаг учраас хэрэглэдэг. Харин бичлэгээ постолдог учир нь гадны тамирчид хараад айдаг юм. Тэгээд тэмцэлдэхдээ тодорхой хэмжээний айдастай гарч ирдэг гэх мэт олон талын ач тустай” хэмээн бахархжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ