Рэпээр хичээлээ заадаг багш

Чили Улсын нэгэн сургуульд хичээлүүд тун өвөрмөц маягаар явагддаг гэнэ. 26 настай багш Ханс Эррера сурагчдынхаа сонирхлыг яаж татах вэ гэдгийг бодоод нэгэн өвөрмөц аргыг сэджээ.
Өдгөө тэр багш сургалтын материалыг рэп хэв маягаар уншин заадаг болов. Сурагчид ч хичээлийн хөтөлбөрийг ойлгуулах ийм өвөрмөц аргыг нь өндрөөр үнэлсэн аж.
Түүний сурагчид одоо залуу багшийнхаа зааж буй хичээлийг тун ч анхааралтай сонсдог болсон гэнэ шүү. Дээр нь тус сургуулийн бүх багш нар Эррерагийн гаргасан санаачлагыг бүрэн дүүрэн дэмжиж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ