Аав хүү Ти Батаарыг иргэдэд үзүүлнэ

Монголын говиос алдагдаж, хууль бусаар хилийн чанадад гаргасан Ти Батаарыг одоогоос жилийн өмнө эх оронд нь авчирсан. Хил давсан 75 сая жилийн настай палеонтологийн олдворыг авчирч, Чингисийн талбайдбайршуулсан. Харин өнгөрсөн хугацаанд Ти Батаар улсад 138 сая төгрөгийн орлого оруулжээ.
Энэ нь түүхэнд байгаагүй амжилт гэдгийг Үлэг гүрвэлийн музейн захирал Жавзмаа хэлж байна. Үлэг гүрвэлийн музей нь улсад жилдээ 78 сая төгрөг оруулах төлөвлөгөөтэй ажилладаг. Харин Ти Батаарыг Чингисийн талбайд байрлуулснаас хойш жилийн хугацаанд 138 сая төгрөгийн орлого олж, амжилт тогтоосон байна.
Мөн Ти Батаарын хүү Тарбозавр Батаарыг байрлуулах байргүйн улмаасөнгөрсөн оны аравдугаар сараас хойш Дархан-Уул аймгийн музейд байрлуулж байсан юм. Харин Дархан-Уул аймагт байрлаж байсан Тарбозавр Батаарыг Улаанбаатар хотод авчирч Лениний музейд хадгалж байна. Лениний музейн засварын ажил дууссаны дараа иргэдэд үзүүлэх юм. Энэ хугацаанд Тарбозавр Батаар нь Дарханы музейд 12 сая төгрөгийн орлого олсон байна. Дарханы музей нь улсад жилдээ хоёр сая төгрөг оруулах төлөвлөөгөөтэй ажилладаг. Харин Тарбозавр Батаар нь найман сарын дотор 12 сая төгрөг олсон нь Дарханы музейн 3-4 жилийн төлөвлөгөөг биелүүлсэн гэж Үлэг гүрвэлийн музейн захирал Жавзмаа онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ