Брэд Питт киноны нээлтийн үеэр халдлагад өртжээ

{!!!right!!!}Холливудын од Брэд Питт эхнэр Анжелина Жолигийн гол дүрд нь тоглосон “Maleficent” киноны нээлтийн улаан хивсний ёслолд нэгэн эрийн халдлагад өртсөн байна.Виталий Седиук хэмээх 25 настай эр олны өмнө оддын биед халдаж түүхэнд үлдэхийг хүсэгч гаж сэтгэлгээтэй нэгэн бөгөөд эхнэрийнхээ киноны нээлтэд ирж шүтэн бишрэгчдэдээ гарын үсгээ өгч байх мөчид нь Брэд Питтийн эрхтнийг барихыг оролджээ. Хариуд нь Брэд Питт гаж донтон эрийн нүүр лүү цохиод авсныг хүмүүс гэрчилж байгаа боловч цагдаагийн газраас Холливудын од өөр лүү нь халдагчийг алгадсан уу, цохисон уу гэдгийг тодруулаагүй гэнэ. Тэр даруйд хамгаалалтын ажилтнууд болон цагдаа нар үймээн дэгдээгчийг баривчлан оджээ.
Виталий Седиук өмнө нь ч ийм үйлдэл олныг гаргаж байсан нэгэн. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт Канны олон улсын кино фестивалийн улаан хивсний ёслолын үеэр “Хэрхэн лууг сургах вэ” хүүхэлдэйн киноны хоёрдугаар ангийн нээлтийн үеэр жүжигчин бүсгүй Америка Феррара руу дайрч даашинзан доогуур нь шургаж уначихаад гарч өгөхгүй зовоосон билээ.
Тэгвэл өнгөрсөн жил Леонардо Ди Каприо болон Брэдли Купер нарын өмнө сөхрөн сууж өмдөнд нь нүүрээ нааж шуугиан дэгдээсэн. 2013 онд Грэммийн шагнал гардуулах ёслол дээр дуучин Адель рүү дайрсан бол 2012 онд Уилл Смитийг мөн л улаан хивсний ёслол дээр үнсэхийг оролдож хариуд нь жүжигчин эр гаж донтонг алгадаад авсан юм.
Тэгвэл үймээн дэгдээгчийн ээлжит бай ийнхүү Брэд Питт болоод байна.













СЭТГЭГДЭЛ БИЧИХ