Өнөөдөр тахиа могой жилтнээ эерэг сайн

Аргын тооллын тавдугаар сарын 30. Сугар гараг. Билгийн тооллын 02. Гурван хөх мэнгэтэй, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 05.15 цагт мандан 20.45 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр хуул цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулахадсайн. Байшингийн суурь тавихад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ