Улаанбаатарт 29-31 хэм дулаан

2014 оны 05 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлшиж баруунзүгийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Бусад нутгаарбагавтар үүлтэй. бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун болон төвийн нутгийн зарим газраар секундэдтүр зуур 16-18 метр, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар 15-20 градус, Увс нуур болон, Их нууруудын хотгор, Идэр,Тэсийн голын сав газар, Хөвсгөлийн уулсаар 23-28 градус, говийн бүс нутаг, Орхон Сэлэнгийн сав, Дорнод, Дарьгангын тал нутгаар 32-37 градус,бусад нутгаар 27-32 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ.Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна., өдөртөө халж 29-31 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ