Хүүхдийг худал хэлж сургахыг эрдэмтэд зөвлөж байна

Хүүхдийнхээ худал хэлж байгааг “анзаардаг” эцэг, эхчүүд сандрах хэрэггүй гэж Канадын Торонто хотын их сургуулийн шинжээчид үзэж байна. Харинхүүхдийн худал хэлэх нь тэр зөв хөгжиж байгааг харуулдаг ажээ.

Элдэв зүйл “зохиож ярих” чадвархөгжлийн яг нэг тодорхой шатанд бүрддэг байна. Тиймээс хэрвээ хүүхэд үе үе худал яриад байгаа бол, үүнийг оюуны цагаа олсон хөгжлийн нотолгоо хэмээн үзэх хэрэгтэй гэнэ. Хүүхэд элдэв санаанаас зохиосон зүйлийг гаргууд зохиож ярихаас түүний ой санамжийн хөгжил, сэргэлэн ухаалаг зан, авхаалж самбааны хөгжил шалтгаалдаг байна.

Канадын шинжээчид 17 хүртэлх насны 1000 гаруй сайн дурын хүүхдийн худал хэлэх чадварт дүн шинжилгээ хийжээ.Хүүхүүдийг хоосон өрөөнд оруулсан байна. Тэгээд хүүхдийн ард тоглоом тавьж, түүнийг битгий эргэж хараарай гэжээ. Гэсэн ч туршилтад оролцсон олонх хүүхэд тоглоомыг харсан байна. Тэгээд эргэж хараагүй хэмээн томчуудад хэлж байж.Энэ нь худал гэдэг нь хяналтын нууц камерт тэмдэглэгдэж үлджээ.

2 ойтой хүүхдүүдийн 20 орчим хувь худал хэлдгийг шинжээчид олж тогтоожжээ. 4 нас хүрэхийн алдад барагцаалвал 90 хувь нь хуурч чаддаг байна. Харин 12 настай хүүхдүүд тун чиг гаргуун худал хэлж чаддаг болсон байна.

Иймээс энэ тал дээр эцэг, эхчүүдямар нэг арга хэмжээ авах гэж яарсны хэрэггүй гэнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ