Нисдэг тэргүүд нь эдийн засагтайгаа унасаар л...

Украинд үүсээд байгаа тогтворгүй байдал, зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна. Ингээд сүүлийн үеийн мэдээллүүдийг багцлан хүргэж байна.

Украины зүүн өмнөд нутагт хүчний ажиллагаа явуулахад эрх баригчид нэг өдөрт 3 сая доллар салхинд хийсгэж байна. Оросын цэргийн шинжээчдийн хийсэн энэ тооцоог “Известия” сонинд дурджээ.
Цэргийн ажиллагаа явуулж ирсэн 45 өдөрт Украины эрх баригчид 1,7 тэрбум гривен буюу 147 сая ам.доллар зарцуулаад байна. Эм бэлдмэл, даатгалын төлбөр, түүнчлэн бүс нутгийн дэд бүтцэд учруулсан хохирлын тооцоо нэмэгдвэл энэ тооцоо замбараагүй их болох нь мэдээж хэрэг. энэ мөнгөнд ороогүйажээ.
Оросын улс төрийн конъюнктюрын төвийн шинжээч Дмитрий Абзаловын дурдсанаар, хүнд зэвсэглэл хэрэглэсэн тусгай ажиллагаа цаашид үргэлжилвэл, Украины зардал үлэмжхэн өсөхөөр байна.
“Донецк мужийн нэг металлургийн завод нэг долоо хоног сул зогсоход олон арван сая долларын хохирол учирна, хэрвээ цэргийнхэн хүнд их буу, нисэх хүчин хэрэглэн байлдааны томоохон ажиллагаа явуулж эхлэвэл, бүс нутгийн дэд бүтцэд учрах хохирол олон зуун тэрбум доллараар яригдана” гэж шинжээч онцлон тэмдэглэжээ.

Тэгвэл Украин улсад дэмжлэг үзүүлж буй өрнөдийн гүрнүүд тэдний дотор АНУ-ын олон нийтэд Украинтай холбоотой эсэргүүцлийн жагсаал цуглаан болж эхэлжээ. Учир нь Украинд байдал тогтворжоогүй байхад олон сая долларын буцалтгүй зээл тусламж олгохоос татгалзах ёстой гэж олон нийтийн идэвхтнүүд байгууллагуудын гишүүд үзжээ.

Европын холбоо, Олон улсын валютын сан болон АНУ-ын Нөөцийн банкнаас сүүлийн саруудад өнөөдрийг хүртэл Украины шинэ засаг төрд их хэмжээний мөнгөн тусламж үзүүлсээр байгаа.

Гэтэл тус улсын хувьд ОХУ-д л гэхэд 250 сая ам.долларын нэн түрүүнд төлөх өртэй, дээрээс нь ихэнх мөнгө санхүү зүүн өмнөд нутагт болж буй цэргийн ажиллагаанд үр ашиггүй зарцуулагдаж байгааг энд дурдаж болох юм. Тиймээс Америкийн эдийн засаг олигтой тогтворжоогүй байхад дайн тулааны талбар луу улс төрийн шалтгаанаар олон сая доллар урсгаж буйг тэд идэвхтэй эсэргүүцэж байна.

Мөн энэ тухай "Huffngton Post"-д бичсэнээр АНУ түүхэндээ Иран, Пакистан зэрэг улстөрийн зөрчил мөргөлдөөнтэй олон улсад ихээхэн мөнгө зарцуулж өөрийн талд татахыг элдэв аргаар оролдсоор ирсэн ч тэр бүр амжилтад хүрдэггүй. Жишээ нь нэгэн цагт Америкийн мөнгө ус шиг урсан орж байсан Иран улс л гэхэд одоо АНУ-ын заналт дайсан болж хувирсныг тэмдэглэжээ.

Энэ жишээгээр ОХУ-ын бөөрөнд наалдсан мөнхийн хөрш Украиныг өөртөө татах нь боломжгүй зүйл юм гэж харуулжээ. Учир нь хэзээ ч оросууд хажуу бөөрөндөө янкуудыг наалдуулахыг хүсэхгүй бөгөөд ямар ч үнээр үүнийгээ гүйцэлдүүлэх гэж оролдох нь дамжиггүй. Тиймээс өнөөдөр Порошенко Америкийг анд нөхрөө гэж байгаа ч 10 жилийн дараа ийм байсаар үлдэх нь тодорхойгүй бөгөөд нэгэн цагт Украинд зарцуулсан Америкийн татвар төлөгчдийн мөнгө хий дэмий агаарт цацагдах нь ойлгомжтой юм гэжээ.

Тэгвэл Украины зүүн өмнөд нутагт болж буй зэвсэгт мөргөлдөөний сүүлийн үеийн мэдээллийг хүргэе. Өчигдөр Славянск хотод гранатмётоор буудуулсан Украины нисдэг тэрэг сүйрсний улмаас 14 хүн амиа алдсан байна. Энэ талаар ажиглагчид мэдээлэхдээ зэвсэгт мөргөлдөөн улам олон хот суурин газар нутгуудыг хамарч илүү их хүн өдөрт амь үрэгдэхийн хэрээр улам байдал хурцадсаар байна гэжээ.

Мөн оросын нэгэн вэбсайтд мэдээлсэн Украины шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолтой холбоотой мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Тэнд дурдсанаар албан тушаалаа авсны баяр болгож тангараг өргөх ёслол зохион байгуулахын хажуугаар өөрийн эдлэн газартаа дотоод гадаадын олон эрхмүүд оролцсон асар тансаг үдэшлэг хүлээн авалт зохиох гэж байгаа тухай мэдээлжээ.

Улс орных нь нөхцөл байдал хүндэрч, эдийн засаг нь уналтад орсон үед шинэ ерөнхийлөгч ажилдаа яаравчлан оролгүй харин ч тансаг үдэшлэг зохиож байгааг ихээхэн шүүмжилжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ