Солонгосчууд өөрсдийн Миранда Керртэй болжээ

Австралийн супер модель Миранда Керртэй адилхан болохын тулд Өмнөд Солонгосын иргэн Мира Ко есөн удаа гоо сайхны хагалгаанд оржээ. Ийнхүү олон удаагийн хагалгааны дараа тэрээр супер модельтой тун адилхан болсон байна.
Үүний дараагаас түүнийг Солонгосын Миранда Керр хэмээн нэрлэжээ. Тэрээр Солонгосын “Asian model group”-ийн үндсэн загвар өмсөгчөөр ажилладаг.
Бүсгүй шүтэн биширдэг одтойгоо адилхан болохын тулд нэлээдгүй хөрөнгө зарсан ч үүндээ огтхон ч харамсахгүй байгаагаа дурдсан юм.
Нэр хүнд нь өсч солонгосчууд түүнийг гоо сайхны хагалгаанаас төрсөн жинхэнэ гоо бүсгүй хэмээн өргөмжилж байгаад Мира Ко буюу Хон Ю Риум тун ч сэтгэл хангалуун байгаа гэнэ.
Д.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ