Онцгой байдлаас анхааруулж байна

Баянзүрх дүүргийн XII хороо, Жанжин клубын урд төмөр зам гараад хуучин карьерын усанд хүүхэд живлээ гэсэн дуудлагаар Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлгийг гаргахад 13 настай, эрэгтэй тус нууранд сэлж байгаад осолдсон байсныг усанд шумбалт хийн эрэн хайхад нас барсан байдалтай олсон байна.

Баяр наадмын үеэр эцэг эхчүүд голын эрэг дагуу амрах гэж байгаа бол хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг НОБГ-аас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ