Роналду бэлтгэлээсээ өнжжээ

Өнөөдөр Португалийн хөлбөмбөгийн холбооноос шигшээ багийн бэлтгэлд оролцоогүй таван тоглогчийн нэрийг зарласны дотор Криштиан Рональду байв. Тэрээр зүүн гуяны гэмтлийн улмаас өнөөдрийн бэлтгэлийг өнжжээ.

Испанийн Реал Мадрид клубын довтлогч Аваргуудын лигт түрүүлэхээсээ өмнө шөрмөсний гэмтлийн улмаас хэд хэдэн тоглолтыг өнжсөн ба бэлтгэлийн үеэр шинэ гэмтэл авч эмч нарын хяналтад хөнгөн дасгал хийж байгаа гэнэ.

Гэхдээ Раул Мэрилеш, Хюго Альмейда, Рубен Алморим болон Жоа Моутиньо нарын шилдгүүд хөнгөн гэмтэлтэй байгаа ч ноцтой биш тул ДАШТ-д оролцох бүрэн боломжтой гэдгийг онцолжээ.

Д.Саруул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ