Ч.Улаан 40 саяар азарга авлаа

Сангийн сайд маань энд төсвийн хүрээний тухай хэлэлцэж, хямарсан эдийн засагтай хамт хямарч сууна. Харин Ч.Улааныг ийнхүү мунгинаж суухад түүний уяач И.Чулуунбаатар Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харъяат Монгол Улсын Манлай уяач Г.Дамбын адууны угшилтай соёолон хүрэн азаргыг 40 саяар худалдан авчээ.
Энэ хүрэн азарга нь дааган цагаасаа хойш айраг түрүү алдаагүй, Г.Дамбын алдарт хүрэн азарганы төлийн төл аж. Юутай ч нэгэн цагт буурал азаргаараа нэрд гарч байсан Ч.Улаан сайд сүүлийн үед азарга уяхгүй байгаа. Харин энэ жилийн наадмаар нэг шинэ азарганы тоос өргөх нь.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ