Лэмпард Америкт тоглоно

“Чэлси”-гийн хагас хамгаалагч Фрэнк Лэмпард цаашдаа МЛС буюу Хойд Америкийн хөлбөмбөгийн лигт хүчээ сорьж магадгүй байна. Английн 35 настай хавбек залуу “Нью-Йорк Сити” багт очиход ойрхон байгаа гэнэ. Түүний “Чэлси”-тэй байгуулсан гэрээ зургаадугаар сарын 30-ны өдөр дуусгавар болох юм.

Испанийн хөлбөмбөгийн “Атлетико” багийн довтлогч Давид Вилья мөн “Нью-Йорк Сити” багт очих магадлалтай хэмээн өмнө нь мэдээлж байсан билээ. Түүнчлэн багийн эзэд “Барселона”-гийн хагас хамгаалагч Хавиг өөрийн болгохоор зорьж байгаа сурагтай. Хави удахгүй болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа өөрийн ирээдүйг тодорхойлох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ