Найруулагч Н.Наранбаатарын цолны мялаалга болно

Драмын урлагаас анх төрийн соёрхолт болсон хүн бол УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар юм. Тэрээр Монгол Улсын Төрийн соёрхол цолны мялаалгаа өнөөдөр 19.00 цагаас Баянгол ресторанд хийхээр болжээ.
Найруулагч Н.Наранбаатар нь 2000 оноос эхлэн УДЭТ-ын босгийг алхан орж “Парисын дарь эхийн сүм”, “Би ч гэсэн жаргамаар байна”, “Тэнгэрийн хүү”, “Гамлет” зэрэг шилдэг бүтээлүүдийг театрын тайзнаа тавьсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ