Хүүхдүүдээ баярлуулаарай

Жил бүрийн 6 дугаар сарын 1-нд тохиодог Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг НЗДТГ-аас Чингисийн талбайд нэгдсэн байдлаар зохион байгуулах бол дүүрэг бүр өөр өөрсдийн сонгосон талбайд Хүүхдийн баярыг тэмдэглэнэ.

Тодруулбал Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас 05 дугаар сарын 31-нд10:00 цагаас Үндэсний цэцэрлэгтхүрээлэнд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулах бол Баянгол дүүргээс 6 сарын 01-нд 10:00 цагаас 580 хүний бүрэлдэхүүнтэй баярын парад Төмөр замчдын дуу бүжгийн чуулгаас Улаанбаатар палас хүртэл жагсах юм байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар 06 дугаар сарын 01-нд 11:00-17:00 цагийн хооронд Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан нэгдсэн арга хэмжээг Тусгаар тогтнолын талбайдзохион байгуулна. Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар сарын 01-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярынарга хэмжээг хороо тус бүрт нэгэн зэрэг зохион байгуулахаар болжээ.
Чингисийн талбайд болох ”Хүүхдийн баяр”албан ёсны арга хэмжээ 11:00 цагаас эхлэх бөгөөд тайзыг өвөрмөц, сонин байдлаар засахаар төлөвлөж байна. Тухайлбал талбайн баруун талд буюу Нийслэлийн Засаг даргын тамгын газрын урд хэсэгт тайзыг байрлахаар зураг гарсан бөгөөд тайзнь хүүхдийн баярыг илтгэхүйц онцлогтой, талбайг тойруулан 12 жилийн амьтдыг байрлуулна. 12 жилийн амьтад бүр дээр өртөө удирдагч багш болон чиглүүлэгчид ажиллаж, уралдаан тэмцээн зохион байгуулах юм байна. Мөн Жангарын баатруудыг талбайн төв хэсэгт Сүхбаатарын хөшөөний баруун, хойд, өмнөд талд байрлуулна. Чингисийн талбайд зохион байгуулах хүүхдийн баярт Монголын Хүүхэлдэйн театр, Үндэсний Дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид, Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд, Хөгжим бүжгийн коллеж, “Гэгээн алсын одод” уралдаанд амжилттай оролцсон сурагчид, МУГЖ В.Долгор нар оролцон ая дуугаа өргөх юм. Баяртаа хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд Бонгын найзууд, Диснейн найзуудтай хамт зургаа авхуулах боломжтой. Хүүхдийн баярын албан ёсны арга хэмжээ 6 дугаар сарын 1-нд 11:00 цагаас эхэлнэ. Энэ үеэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Чингисийн талбайн 2 талын замын хөдөлгөөнийг 11:00-16:00 цагийн хооронд түр хугацаанд хаанагэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хүүхдийн баяраар зохион байгуулах урлаг соёлын арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

-Улсын драмын эрдмийн театрт:

-Тавдугаар сарын сарын 30-нд 15:00 цагаас "Норовын намтар"

-Тавдугаар сарын сарын 11:00, 13:00 цагуудаас "Лусын дагина"

-Зургадугаар сарын 01-нд 15:00, 17:00 цагуудаас "Бардам туулай"

-Зургадугаар сарын 01-нд 20:00 цагаас "Бүүвэй" уянгын драмын жүжиг

-Зургадугаар сарын 02-нд 11:00 цагаас "Бүүвэй" уянгын драмын жүжиг тус тус тоглогдоно. Харин тоглолтын тасалбарын үнийн хувьд хүүхдийн жүжгүүдийн тасалбар 8000 төгрөг бол “Бүүвэй” жүжгийн тасалбар үнэ 8000-15000 төгрөгөөр худалагдаж байгаа ажээ.

Нийслэлийн Засаг даргын тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00-16:00 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээ Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна.

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга
06 дугаар сарын 01-нйи өдрийн 10:00,12:00 цагуудаас Д.Ганболдын найруулга “Эрх цагаан унага” жүжгийг өөрийн тайзнаа тоглоно.-Тавдугаар сарын 31-нд "Эрдэнэсийн охид" Чайковский Франческо да римини / балет /-Зургадугаар сарын 1-нд "Цэнхэр нүдэн бүсгүй" / балет / тасалбарын үнэ 5000-15000 төгрөг АСА Цирк
05 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 02-ныг хүртэл Оросын Одойчуудын циркийн тоглолт ажлын өдрүүдэд 15:00, 19:00 цагуудаас, амралтын өдөр 12:00, 19:00 цагуудаас 06 дугаар сарын 01-нд 12:00, 15:00, 19:00 цагуудаас тус тус тоглоно. Тасалбарын үнэ том хүн 15 мянган төгрөг, хүүхэд 12 мянган төгрөг бол VIP суудлын тасалбар 35 мянгаар тус тус худалдаалагдаж буй.
05 дугаар сарын 31-нд Маскрад шоу 11:00 цагаас Ялалтын талбайгаас хөдлөөд цирк рүү ирнэ.
05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 01-ний 10:00 цагаас “Ice cream” фестивальАСА Циркийн гадна талбайд болно. /үнэ төлбөргүй/
Нийслэлийн Улаанбаатарчуулга
05 дугаар сарын 29, 30 ,31-нд Мөрөөдлийн суваг телевизийн “Бонгын аялал” тоглолт,
06 дугаар сарын 01- нд Тотал мюзик- тоглолт
Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн Соёлын төв ордон
05 дугаар сарын 31-нд 11:00,13:00 цагуудаас Маск пордакшны “Мөсөн хатан”,
05 дугаар сарын 31-нд 16:00 цагаас “Хөгжилтэй алиалагч” тоглолт
Улаанбаатар палас
06 дугаар сарын 01-нд Мөрөөдлийн театрын Хүүхдэд зориулсан жүжиг 12:00, 15:00 цагуудаас тоглоно.
Монголын хүүхдийн ордон
06 дугаар сарын 01-нд Хүүхдийн баярын нээлтийн ажиллагаа гадна талбайдаа
Зургадугаар сарын 1-нд “Аладдины шидэт дэнлүү” жүжиг Монголын хүүхдийн ордны тайзнаа хүүхэд багачуудад зориулагдан16.00 цагаас тоглоно. Тасалбарын үнэ 8000 төгрөг

“Шинэ үе" продакшны “Шилдэгийн шилдэг” түүвэр тоглолт зургадугаар сарын 1-нд Монголын хүүхдийн ордонд 19.00, 21.00 цагаас тоглоно. Тасалбарын үнэ 12 мянган төгрөг.

06 дугаар сарын 01-нд “Хүүхдийн ертөнц” гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн гаргана - А фойед
05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 01-нд 1:00, 14:00 цагуудаас Хүүхдийн баярт зориулсанурлагийн тоглолт
06 дугаар сарын 01-нд 12:00-15:00 цагт гадна талбайдаа Цардмал замын зургийн тэмцээн Гадна талбайд
06 дугаар сарын 01-нд 11:00-14:00 цагт Шатар, даамны тэмцээн зохион байгуулна
06 дугаар сарын 01-нд 12:00-150:0 цагт Эко өдөрлөг зохион байгуулна

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар
05 дугаар сарын 31-нд10:00 цагаас Үндэсний цэцэрлэгтхүрээлэнд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар
Чингисийн талбайд нэгдсэн арга хэмжээтэй хамт болон хороодоор хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулна.
Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар
06 дугаар сарын 01-нд 10:00 цагаас 580 хүний бүрэлдэхүүнтэй баярын парад Төмөр замчдын дуу бүжгийн чуулгаас Улаанбаатар палас хүртэл
06 угаар сарын 01-нд 11:00 цагаас Хүүхдийн баярын арга хэмжээ
Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар
06 дугаар сарын 01-нд 10:00 цагт Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ /500 хүүхдэд бэлэг гардуулах үйл ажиллагаа/- Буянт-ухаа спорт цогцолборт болно.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00-17:00 цагийн хооронд Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан нэгдсэн арга хэмжээ- Тусгаар тогтнолын талбайд болно.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярынарга хэмжээ Хороо тус бүрт нэгэн зэрэг болно.
Үндэсний Соёл амралтын хүрээлэн
06 дугаар сарын 01-нд 13:00-17:00 цагт Хүүхэд багачуудад зориулсан урлагийнтоглолт, 19:00-20:00 цагт Амьд хөгжмийн тоглолт, 20.00-21.00 цагт Залуучуудад зориулсан хөтөлбөр тус тус Их тайзан дээр, 14.00-18:00 цагт Үлгэрийн цаг, гэр бүлийн буухиа тэмцээн, хөгжөөнт тоглоом, хүүхдийн тэмцээн бага тайзан дээр тус тус зохион байгуулагдана.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
06 дугаар сарын 01-нд 10:00-13:00 цагт ТВ-5 телевизийн хүүхдийн нэвтрүүлэгтэй хамтарсан хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт, арга хэмжээ
06 дугаар сарын 01-нд 12:00-20:00 цагт “Бидний хүслэн- ногоон хотхон” өдөрлөг зохион байгуулна

-“Black Box” театрт:

-Тавдугаар сарын 31-нд Эжен Ионескогийн “Хирснүүд” жүжгийг 20.00 цагаас тоглоно.

-Зургадугаар сарын 01-нд “Пиноккио” жүжиг 14.00, 16.00 цагуудад тоглоно. Пинокио жүжгийн тасалбарын үнэ 5000 төгрөг.

- “Blue moon” арт галерейд:

-Зургадугаар сарын 1-нд 13.00-18.00 хүртэл “Бидний ертөнц” өдөрлөг болно.Гишүүн уран бүтээлчид бяцхан хүүхдүүдэд зориулан хүүхдүүдийн нүүрэнд хүссэн үлгэрийн баатрыг нь зурж, уран бичлэгээр нэрийг нь бичиж өгөх бөгөөд хөрөг зургийг нь зурж өгнө. Үнэ төлбөргүй.

-“Blue moon art boutique”:

Зургадугаар сарын 1-нд 13.00-18.00 цагаас хүүхдийн өрөөнд зориулсан уран зургийн худалдаа болно.

“Тэнгис” кино театрт

-Зургадугаар сарын 1-нд Гайхамшигт хүн аалз-2, Х-хүмүүс, Хар шидтэн уран сайхны кинонууд гарна. Хүүхэд бүрт буддаг зурагт хуудас бэлэглэнэ.

“Өргөө” кино театрт

-Зургадугаар сарын 1-нд “Годзилла” уран сайхны кино гарна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ