Өнөөдөр дэлхийн тамхигүй өдөр

Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 1988 онд тавдугаар сарын 31-нийг Дэлхийн тамхигүй өдөр (World No Tobacco Day)болгон зарласан юм.

Тиймээс жил бүр ДЭМБ болон түнш байгууллагууд энэ өдрийг тэмдэглэхдээ, тамхи татахтай холбоотойгоор эрүүл мэндэд аюул учирдагт анхаарал хандуулж,тамхины хэрэглээний цар хүрээг багасгах үр нөлөөтэй арга хэмжээ авахыг улс орнуудад уриалдаг юм.

21 дүгээр зуунд тамхи татах асуудлыг байхгүй болгох зорилтыг дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө тавьсан билээ. Гэвч 21 зуун гарч, харин асуудал хэвээр л байна. Никотины эсрэг тэмцэл үргэлжилж байна.

Эрүүл мэндэд аюултай үр дагавараас төдийгүй, бас тамхи татах явдал, тамхины утаатай холбоотой нийгэм, экологийн болон эдийн засгийн ядуурлаас өнөөгийн хийгээд ирээдүйн үеийнхнийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх нь Дэлхийн тамхигүй өдрийн зорилго юм.

Юу гэвэл, тамхи татсанаар ДЭМБ-ын мэдээгээр, дэлхийн насанд хүрсэн арван хүн тутмын нэг нь нас бардаг байна. Тийнхүү тамхинаас бол жил бүр 6 сая орчим хүн нас барж байгаа ажээ (үүнээс 600 мянга гаруй нь тамхи татдаггүй ч, тамхины утаанаас үүдэлтэй өвчнөөр нас бардаг байна).Зохих үйл ажиллагаа явуулж, арга хэмжээ авахгүй бол, 2030 он гэхэд энэ тоо 8 саяд хүрч өснө.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ