Биг Бэн цамхгийн цагны түүх

155 жилийн өмнө энэ өдөр
Архитектор Ч.Бери, механик Б.Вальями нар Вестиминстерийн ордны Гэгээн Стефаны цамхаг дээр цаг тавих ажлыг барьж авчээ. Сэдэж төлөвлөснөөр, шинэ цаг дэлхийд хамгийн том бөгөөд алдаагүй явж, цагны хонхны дуу нийслэл даяар сонсогдож байх ёстой байж.
1858 онд цамхгийг барьж, цамхгийн цагийг 1859 оны тавдугар сарын 31-нд явуулж эхэлсэн байна. Цамхгийн дотор 2 метр гаруй өндөр, диаметрээрээ бараг 3 метр 13 тонн жинтэй хонх суурилуулжээ. Цамхгийн өндөр нь 96,3 метр болжээ.
Биг-Бен цагны нүүрүүд нь ертөнцийн дөрвөн зүг рүү хардаг. Цагны нүүрийг гэрэлтдэгчулуугаар хийсэн бөгөөд тус бүрийнх нь диаметр 7 метр.Цаг заадаг 2,7 метрийн богино зүүг ширмээр цутгаж, минутны 4,2 метр зүүг зэс ялтсаар хийжээ. Энэ цаг удаан хугацаанд дэлхийн хамгийн том цагт тооцогдож байсан юм.
2 өдөр тутам цагийн механизмыг нарийн шалган, тослож, ингэхдээ өдрийн температур, агаарын даралтыг харгалзан үздэг байна. Гэхдээ цаг заримдаа хоцрох юмуу түрүүлдэг. Харин алдаа нь их биш бөгөөдердөө 1,5-2 секунд байдаг байна. Цагийг тааруулахын тулд английн эртний пенни л хэрэгтэй болдог аж.4 метрийн урт дүүжин дээр тавьсан жижиг зоос түүний хөдөлгөөнийг хоногт 2,5 секундээр хурдасгадаг байна. Хариуцагч ажилтан нь пеннийг нэмэх юмуу авснаар цагийг яг зөв явуулдаг байна.
Биг-Бений талаар сонирхолтой түүх яригддаг.Албан ёсны тайлбар нь гэвэл,барилгын ажлыг даргалж байсан сэр Бенжамин Холын нэрээр хонхыг нэрлэсэн гэдэг.Лагс томбиетэй байсан учир барилгын даамлыг Том Бен хэмээн хочилдог байж.Өөр нэг хувилбар нь гэвэл, хонхыг хатан хаан Викториягийн үеийн нэг хүчтэн, боксчны нэрээр нэрлэсэн гэх.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ