Холливудын шинэ хос

Саяхан болж өнгөрсөн Канны кино наадмын үеэр хэвлэлийнхний сонирхлыг хамгийн ихээр татсан мэдээлэл бол Квентин Тарантино болон Ума Турман нарын тухай байлаа. Гэхдээ энэ удаа олон жил үнэнчээр нөхөрлөж, гайхалтай уран бүтээлүүдийг хамтдаа туурвиж ирсэн алдартай найруулагч, жүжигчин хоёрын тухайд арай өөр мэдээлэл цацагдсан юм.

Чухамдаа энэ нь Канны улаан хивсний ёслолд олны өмнө гайхалтай халуун дотно зургаа дауулж, дараа нь нэг эдлэнд хамтдаа буусан гээд Холливудад бас нэгэн хос нэмэгдэж байгаагтэд баталсан юм.

Алдарт найруулагч Квентин Тарантиногийн өвөрмөц жигтэй гэмээр, гайхалтай олон кинонуудад Ума Турман гол дүрүүдийг нь бүтээж дэлгэцнээ амилуулсаар ирсэн. "Биллийг хөнөө-I, II" болон олон жилийн өмнө шуугиулж байсан "Гэмт хэргийн товчоо" киног энд жишээ болгон дурдахад хангалттай юм.

Хосуудын тухай өрнөдийн шар хэвлэлүүд амттайхан нь аргагүй мэдээлсээр байхад тэд нэг ч удаа эсэргүүцсэнгүй, олны өмнө гарахдаа байнга хамт байгаа нь яах аргагүй Холливудын шинэ хос болохыг баталж байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ