Сурагч охин аймгийнхаа эмнэлэгт 16 ор бэлэглэжээ

Монголын төрд суугаа эрх мэдэлтнүүдээс гарахгүй байгаа санаа долдугаар ангийн охиноос гарч сайн үйлс бүтээжээ.
Тодруулбал, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р сургуулийн 7а ангийн авьяаслаг сурагч Ц.Ухаанзаяа “Ачийг тань хариулья” нэртэй уран бүтээлийн хандивын тоглолтоо тавдугаар сарын 19-ний өдөр гурван удаа хийжээ.
Тэрбээр дуулж, уран нугарч бүжиглэж, хөгжимддөг бөгөөд тоглолтоос олсон орлогоороо Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт байсан 16 пүрштэй орыг модон ор болгон шинэчлэн өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ