Женнифер Лопесын нялх амраг транссексуал эмэгтэйтэй нэр холбогдож шуугиан тарилаа

Каспер Смарт таагүй байдалд оржээ. Түүнийг найз бүсгүйнхээ ар хударгаар өөр эмэгтэйтэй сээтэгнэсэн гэсэн яриа гарчээ. Зүгээр ч нэг бүсгүй биш бүр транссексуал шүү.

Учир нь транссексуал загвар өмсөгч Софи Висса гэгч Женнифер Лопесийн нялх амрагтай “дотно харилцаатай” хэмээн нэгэн сэтгүүлд ярилцлага өгчээ.

Гэхдээ инстаграммаар. Тэдний янаглал амраглалын тухай илэн далангүй ярилцсан бичлэгийнх нь скриншот нь хүртэл бий хэмээн тэрээр баталж байна.

Харин мэдээж Каспер аль хэдийн устгачихсан байгаа гэнэ. Тэр бүү хэл Каспер түүнд чармай нүцгэн авахуулсан зургаа хүртэл илгээж байжээ. Мэдээж харилцан илгээлцсэн хэрэг л дээ. Мэдээж Жей Логийн албан ёсны бие төлөөлөгч энэ мэдээллийг хуурамч, инстаграм дахь хуудсыг ч “хуулбар” гэжээ.

Харин Виссагийн хувьд өнөөх скриншот болон зургийг их хэмжээний мөнгөөр зарахаар зэхэж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ