Дагавар охиноо хороосон этгээдэд 16 жилийн ял оноолоо

Төрийн түшээд санхүүгийн хямралын улмаас тархиа гашилгаж байхад, ар араасаа цувран гарах аймшигт гэмт хэргүүд нийгмийн сэтгэл зүйд юу юунаас илүүтэйгээр нөлөөлж байгаа нь нууц биш.
Тэгвэл он гарсны дараахан хоёр ой ч хүрээгүй дагавар охиноо “өмдөө өмссөнгүй” гэдгээр шалтаглан амь насыг нь хохироосон Д.Аюушийн шүүх хурал болж өндөрлөлөө. Тэрбээр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат бөгөөд дагавар охин Д.Энхцэцэгийн толгойн тус газар гараараа цохиод зогсохгүй орны толгой мөргүүлэх зэргээр зодож, амийг нь санаатайгаар хөнөөжээ.
Сум дундын 3 дугаар шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Аюуш нь танхайн сэдэлтээр, насанд хүрээгүй хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 16 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

www.mnews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ