100 хүний багтаамжтай эмнэлэгт 213 хүн хэвтэж байна


Түүнчлэн хэвтэн эмчлүүлэгсдийн эмнэлгийн орны хүрэлцээ муу, байрны асуудал нэн хүндрэлтэй бөгөөд ашиглалтын хугацаа хэтэрсэн учраас дээврээс ус гоождог, агааржуулалт байхгүй, мөөгөнцөртөх гээд олон асуудал байдаг байна.
Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Мөнхбат: “Бид танай байгууллага болоод эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Салбарын сайдад уламжилж эмчилгээ, сувилгааг сайжруулахтай холбогдсон шийдвэрийг гаргах болно. Юуны түрүүнд 2,3 дугаар шатлалын эмнэлгүүдэд танайхаас өвчтөн шилжүүлэх асуудлаар холбогдох газруудад мэдэгдье, ийм системд шилжиж ажиллах хэрэгтэй байна” гэсэн юм.
Тус газрын Ерөнхий эмч П.Хэрлэнцэцэг: “Манай эмнэлэгт эмч, сувилагчдын хүрэлцээ үнэхээр муу байна. Эмнэлгийн стандартад нийцэж ажиллаж байгаа гэж хэлэхэд үнэхээр хэцүү. Манай сувилагч нар 3 ээлжээр гарч байгаа. СЭМҮТ-ээр жишээ авахад, сувилагчид нь 5 ээлжээр гардаг. Дандаа сэтгэцийн архаг өвчтэй хүмүүстэй бид ажилладаг болохоор өвчтөн тус бүрт тулж ажилладаг. Эм өгөөд орхичихгүй, уухыг нь харна, бүр болохгүй бол нухаж уулгана гээд асуудал, ачаалал маш их. Зарим тохиолдолд 300 хүртэл өвчтөн авдаг. Тэгэхээр 1 сувилагчид 100 гаруй өвчтөн хуваарилагддаг. Асрагч гэсэн орон тоо байдаггүй, тухайн өдрийн 24 цагийн ээлжтэй байгаа сувилагч асаргаа, сувилгаанаас гадна цэвэрлэгээ үйлчилгээг давхар хариуцдаг. Иймд холбогдох шийдвэрийг яаралтай гаргаж өгнө үү” хэмээсэн юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ