Хүүхдийн эрх зөрчигдвөл ийшээ залгаарай

Хүүхдийн төлөө үндэсний газрын дэргэд Хүүхдийн утас-108 өнөөдөр нээгдлээ. Тодруулбал, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаархи мэдээлэл авахаас гадна хүүхдийн эрхийн талаар зөвлөгөө өгөх утас ийнхүү өнөөдрөөс эхлэн 24 цагаар ажиллаж эхлэх юм байна. Зургадугаар сарын 1-н буюу Эх үрсийн баяр өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан хүүхдийн утас шинээр нээгдэж байгаа бөгөөд хүүхдийн талаар мэдээлэл, зөвлөгөөг өгөх юм байна.
Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаархи мэдээллийг иргэд Хүүхдийн утас-108-д бүртгүүлэхээс гадна хүүхдийн эрхийн талаар зөвлөгөө, мэдээлэл авах бүрэн боломжтой болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ