Адуу буудаж алсан эмгэний бие муу байна

Б.Дулам гэх 69 нас­тай эмгэн хоёр азарга буу­даж хөнөөсөн хэрэгт буруутгагдаж баривчлагдах ялаар шийтгүүлсэн талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан билээ.

Хүүгийнхээ тариан талбайг манадаг байсан тэрээр тариан талбай руу орсон адуунуудыг ТОЗ-8 маркийн буугаар буудаж хөнөөсөн нь тогтоогдож Булган аймгийн шүүхээс Б.Дуламд иргэн Н.Эрдэнэсайхан, Г.Нэргүйбаатарын азаргыг буудсан хэргээр гурван сар арав хоног баривчлах ял оноосон юм.

Хэрэг Булган аймгийн Орхон сумын хоёрдугаар багийн нутаг Бумбаны тохой гэх газарт болжээ. Харин 69 настай Б.Дулам гуайБулган аймгийн хорих 439 дүгээр хорих ангид хоригдож байна.

Удахгүй түүнийг хот руу шилжүүлэхээр болжээ. Н.Эрдэнэсайханы хүрэн зээрд азарга Орхон аймгийн наадамд соёолондоо түрүүлж, Хангал сумын 80 жилээр аман хүзүүдсэн, “Дүнжингарав”-т дөрвөөр, бусад наадамд түрүү, айраг авч байсан азарга гэнэ. Мөн үр төл нь чтомоохон наадмуудад айрагдаж байжээ. Түүний хүү ээжийн биеийн байдал тааруу байгаа гэж мэдэгдээд байгаа.

Б.Баяндалай

СЭТГЭГДЭЛ БИЧИХ