Холливудын нэрт найруулагчийн хүү цуст аллага үйлджээ
Өнгөрөгч бямба гарагийн шөнө Калифорни мужийн дээдсийн хүрээлэнгийнхний оршин суудаг Санта-Барбарад эмгэнэлт явдал болжээ.
Нэгэн залуу өөрийн гэртээ эхлээд гурван хүнийг цааш харуулаад, дараа нь “BMW” маркын машиндаа суун Айла Виста гудамжинд хүмүүс рүү гал нээсэн байна.
Ийнхүү гурван хүний амийг бүрэлгэж, 13 хүнийг шархдуулсан Элиот гэгч цагдаагийнханд хөөгдөж явах үедээ осолд орж, улмаар толгой руугаа буудан амиа егүүтгэсэн байна. Алуурчин этгээд 22 настьай Элиот Рожер гэгч байсан бөгөөд Холливудын нэрт найруулагч Питер Рожерийн хүү байжээ.
Тэрээр Аспергерийн синдром буюу хүмүүстэй харилцах чадвар алдагдах өвчнөөр шаналж байсан бөгөөд эцэг эх нь хүүгийнхээ байдалд санаа зовж холбогдох байгууллагуудад анхааруулж байсан ч тэд овоо хараандаа аваагүйгээс ийм явдал болсон бололтой.
Элиот коллежид археологийн чиглэлээр суралцдаг байсан бөгөөд танилууд нь түүнийг “бага зэрэг хачин, зожиг” хэмээн тодорхойлсон байдаг байна.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ