Тээврийн хэрэгслийн татвар хураах хугацааг сунгалаа

Тээврийн хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр хураах хугацаа өнөөдрөөр дуусгавар болох учиртай. Тэгвэл дээрх хугацааг энэ сарын 24-ний өдөр хүртэл хойшлуулжээ.

Жолооч нар авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, автомашины оношлогоо хоёрын ялгааг сайн мэддэггүй. Машинаа заавал оношлуулждараа нь татвараа төлөх ёстой гэж ташаа ойлгодгоос татвар хураалтын хугацаа дуусах үеэр авто оношилгооны газруудад хонон өнжин дугаарладаг. Үнэндээ автомашины оношилгоо нь улирал, сар харгалзахгүйгээр жилдээ ганц удаа оношлуулж хөдөлгөөнд оролцох эрх авахыг хэлж байгаа юм.

Дүүргийн оношилгооны төв болон татвар хураах нэг цэгийн үйлчилгээ ажлын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд амралтын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ