Жин их хасвал найзгүй үлдэнэ

Маш амжилттайгаар илүүдэл жингээ хаяж байгаа хүмүүс зөвхөн биеийн жингээ багасгаад зогсдоггүй аж. Британийн социологич эрдэмтдийн олж мэдсэнээр бол хуучны анд найзуудын тоо ч давхар буурдаг гэнэ. Эрдэмтэд ийм дүгнэлтэд өөрийн биеийн жинг хэвийн байдалд оруулж дөнгөсөн 2500 хүнээс асуулга аваад хүрсэн байна. Тэдний олж мэдсэнээр бол тухайн хүн гурван килограмм жин хаях тоолонд нэг найз нь алга болж байв.

Үүний учрыг судлаачид хүний энгийн нэг атаархалтай холбон тайлбарлажээ. Олон хүн өөрөөс нь илүү амжилттай яваа хүмүүстэй харилцахдаа хүндрэлд ордог билээ.

Гэхдээ энэ нь бас цорын ганц шалтгаан биш гэнэ. Турах замд хөл тавьсан хүн өөрийн амьдралын хэв маяг, зуршил зэргийг үндсээр нь өөрчилж, үүнтэй холбоотойгоор ярианы шинэ сэдвүүд бий болгосноор хуучин андууддаа ойлгогдохгүй болдог юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ