Баян хүн арьсны, ядуу нь элэгний хорт хавдар тусдаг гэнэ

Хорт хавдар хүртэл хүний хөрөнгө чинээг харж тусдаг болжээ. Америкийн эрдэмтдийн судалгаагаар баячууд голдуу цусны, арьсны хорт хавдар тусдаг бол ядуусд элэг, умайн хүзүүний хорт хавдар түгээмэл тархсан гэнэ. Дээдсийн хүрээлэнгийнхэн наран шарлага далайн эрэг хэсэж, янз бүрийн үнэртэн тансаг сүрчиг хэрэглэдэг нь арьс, цусны хорт хавдрын эс бүрэлдэх шалтгаан болдог.

Харин доод давхаргын хүмүүс чанаргүй хоол хүнс, архи согтууруулах ундааы улмаас элгээ ихээхэн гэмтээдэг нь голдуу хорт хавдар хүргэдэг аж. Мөн ядуусын хорооллын эмэгтэйчүүдэд нь умайн хүзүүний, эрчүүдэд нь түрүү булчирхайн хорт хавдар элбэг тохиолддог гэнэ.

Хэрвээ ядуус хорт хавдраар өвчибөл өндөр үнэтэй урт хугацааны хавдрын эмчилгээ нь тухайн гэрийн ядмагхан санхүүг нь бүрмөсөн сүйрүүлдгийг тогтоожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ