Айдасгүй жолоо барья гэвэл

1. Тэнцвэр ба хөдөлгөөн зохицуулах удирдлага.

Зарим системүүд таныг аваарт ороход хамгаалахад чиглэсэн байдаг бол энэхүү систем нь таныг аваарт орохоос өмнө сэргийлэх зорилготой юм. Дугуйнд байрлуулсантөхөөрөмж нь удирдлагаа алдахыг мэдрэх болно. Жишээлбэл хурдтай үед эргэлт хийх тохиолдолд хурдыг сааруулан үүсч болох аваараас сэргийлнэ.

2.Аюулгүйн дэр.

Автомашины аюулгүйн дэр нь аваар болох үед автоматаар задарч таныг гэмтэл бэртлээс хамгаалах үүрэгтэйг та мэдэх байх. Энэ технологи нь аль эрт 1980- аад онд үүсч бий болсон бөгөөд сүүлийн үеийн HONDA машинуудын энэ дэр 0,015 секундэнд бүрэн задардаг байна. Гэвч манай зарим жолооч энэ дэрийг ашиглах ямар ч боломжгүй болгож эсвэл бүр аваад хаячихдаг нь харамсалтай.

3. Радарын хурдны удирдлага.

Энгийн хурдын сааруулж чадах боловч хэрэгтэй үед тоормослож чадахгүй. Харин Радарын хурдны удирдлага нь өмнөө байгаа машиныг мэдрэн хурдаа сааж бүр зогсож чадна. Харин урдаа байгаа саадыг давсны дараа эргэн хурдаа нэмдэг бөгөөд энэ технологи хурдны зам дээр их ашиг тустай байдаг аж.

4. Шугамаас гаралтыг мэдрэх систем.

Таны нойр хэт хурсан үед эсвэл санаандгүй эгнээнээсээ гарч бүр зэрэг урсгалд орон аваарт орох тохиолдол байдаг. Харин энэхүү мэдрэх систем нь цагаан шугамыг мэдрэн хэрвээ цагаан шугамыг давсан тохиолдолд таны сандалд чичиргээ өгч мэдэгддэг байна.

5.Шөнийн харах систем.

Шөнийн тас харанхуйд энэ технологи нь хэт улаан туяагаар өмнөх зүйлээ мэдрэн дүрс үүсгэж үзүүлдэг. Эхэн үедээ үнэтэй машин дээр суурилуулагдаж байсан боловч одоо үед маш элбэг болж байгаа аж. Энэ технологи нь 150 метрийн орчимд үүсгэж харуулж чаддаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ