Салсан нөхрөө хамгийн их үзэн яддаг

Америкийн судлаачид хамгийн их үзэн ядаж хараалгадаг хүмүүсийн жагсаалтыг гаргаж. Эхний байранд энэ дэлхийн бүх салсан нөхөр оржээ. Дараа нь хамт ажиллагсад оржээ. Үзэн ядалт гэдэг нь тухайн хүн рүү чиглэсэн уур хорсол, жигшил зэвүүцэл гэж судлаачид тодорхойлсон байна. Хүн анхыхаа үзэн ядалтайгаа 10-12 насандаа “учирдаг”.
Ялангуяа эмэгтэйчүүд багаасаа үзэн ядалтанд автагддаг бол эрэгтэй хүн 30 гараад жинхнээсээ үзэн ядаж эхэлдэг. Харин 60 нас хүрсэн үед үзэн ядалт буурдаг хуультай гэнэ. Энэ дэлхийд салсан нөхөр хамгийн их үзэн ядагддаг агаад тэднийг ертөнцийн 28-32 насны эмэгтэйчүүд харааж зүхэж суудаг аж. Учир нь 20 насандаа халуун хайраараа суусан нөхөр нь итгэл найдварыг нь биелүүлж хайрлаж жаргаасангүй, бас баян тансаг амьдралд умбуулсангүй. Хоёрдугаар байранд ажлын газрын хүмүүс оржээ.
Та аль нэг газар ажилладаг л бол 1-2 хүнд үзэн ядагддаг гэдгээ ухаар. Дарга бол үзэн ядалт бүр 100 хувь баталгаатай гэсэн үг. Учир нь дарга удирдлагаас хүмүүсийн өсөн дэвших, цалин мөнгө гээд их зүйл шалтгаалж байдаг. Гуравдугаар байранд хамаатан садан ах дүүс оржээ. Үүний шалтгаан нь өөр өөр хүсэл сонирхолтой, эрх ашигтай хүмүүс нэг гэрт дэндүү олон жил багтаж ядан тэмцэлддэгээс болдог гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ