Чандарлах хуулиас болж хөгшчүүл амиа хорложээ

Хятадад тавдугаар сарын сүүлийн долоо хоногт л гэхэд хэдэн 10 өндөр настан амиа хорлож нас баржээ. 80-97 насны эдгээр хөгшчүүл амьдралаас сайн дураар хагацсан бөгөөд ингэхдээ гэрээслэл бичиж үлдээсэн байжээ. Гэхдээ тэд хамаатан садан эсвэл бие биенээ таньдаг хүмүүс биш ч гэсэн үхлийнх нь шалтгаан нэг байсан нь сонирхолтой.

Учир нь Хятадын Засгийн газар 2014 оны зургадугаар сарын нэгнээс нас барагсдыг энгийн оршуулгийн газар уламжлалт маягаар оршуулахыг хориглосон шийдвэр гаргасантай холбоотой юм байна. Ингэхээр зөвхөн чандарлах л боломжтой болно гэсэн үг юм. Эрх баригчдын үзэж буйгаар ийм шийдвэр гаргасан нь бүрэн үндэслэлтэй бөгөөд мэдээж энэ нь уламжлалт оршуулга их хэмжээний газар нутаг эзлэдэгтэй холбоотой аж.

1,35 тэрбум хүнтэй тус улсад амьд хүмүүст нь багтаж шингэхэд хэцүү байхад өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа “үхэгсдийн армид” бүр ч бэрх байх нь ойлгомжтой. Хятадын өндөр настнууд амиа хорлолтыг нүгэлд тооцдоггүй бөгөөд тиймдээ ч тэртэй тэргүй удахгүй үхэхээс хойш чандарлуулахгүй гэсэндээ ийнхүү өөрсдөө сайн дураар “явцгаажээ”.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ