Соёлтой эр, хүүхэмсэг эр хоёрын хоорондох ялгаа ба тэдний үнэн, худал

Үнэн: Соёлтой эр ямагт биеэ зөв авч явахыг хичээдэг нь үнэн. Харин хүүхэмсэг эр хэн нэгнийг өөр лүүгээ татахыг л чухалчилдаг.

Худал: Соёлтой эр хэлсэн үгэндээ эзэн болдоггүй гэвэл худал. Хүүхэмсэг эр зөвхөн үйл хэрэгтээ л үнэнч ханддаг.

Үнэн: Соёлтой эр эмэгтэй хүнийг ямагт хүндэлж өмнөө оруулдаг нь үнэн. Хүүхэмсэг эр эмэгтэй хүнийг урдуураа зүгээр өнгөрүүлдэггүй.

Худал: Соёлтой эр эмэгтэй хүнийг өөрийн сайн чанараар татдаггүйгэвэл худал. Хүүхэмсэг эр худал үг, хуурамч үйлдлээрээ эмэгтэй хүний толгойг эргүүлдэг.

Үнэн: Соёлтой эр хэн нэгэн хатагтайг бүдэрч унахад босоход нь тусалдаг нь үнэн. Хүүхэмсэг эр хажууд өөрөө унана.

Худал: Соёлтой эр өглөө бүр сахлаа хусдаггүй гэвэл худал. Хүүхэмсэг эр орой бүр сахлаа хусдаг зуршилтай.

Үнэн: Соёлтой эр ресторанд сyyгaa хүүхэнтэй танилцахыг хүсвэл санаагаа аятайхан ойлгуулдаг нь үнэн. Хүүхэмсэг эр эмэгтэй хүн төлбөрөө хийсний дараа очиж танилцдаг.

Худал: Соёлтой эр үдэш орой эмэгтэй хүнийг хүргэж өгөхдөө гэрт нь орж аяга кофе уух саналаас эхний удаад татгалздаггүй гэвэл худал. Хүүхэмсэг эр гэрт нь бүү хэл оронд нь орохыг чухалчилдаг.

Үнэн: Зарим хүмүүсийн үзэж буйгаар соёлтой эр гэдэг нь хүүхэмсэг эрийн нэгэн төрөл гэдэг нь үнэн. Гэхдээ эрч нь суларсан, хор хөнөөл багатай хувилбар нь ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ