Цуг байж чадахгүй гэдгээ яаж эвтэйхэн хэлэх вэ?

Сайн байна уу миний захидлыг уншиж байгаа бүх хүмүүсдээ энэ өдрийн мэндийг хүргэж үнэтэй зөвөлгөө хайрласай гэж хүсч байнаа. Би нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг одоо 26-тай энгийн л нэг гэрийн эзэгтэй. За асуух юмандаа шууд оръё манай хадам ээж одоогоор манайд байдаггүй охиныхоо хүүхдийг хардаг юм л даа. Би ажил хийх гээд хүүхдээ харуулах гэхээр охиноо ядарч байгаа хүүхдийг нь харж цуг байхгүй бол болохгүй гэнэ уг нь охиных нь нэг хүүхэд н манай багатай чацуу шахуу 1 сарын л ах манай хүүгээс. Охин нь төрөөд сар бол байхад би төрсөн тэгсэн намайг төрчөөд эмнэлэгээс гарч ирэхэд өмнөх орой нь өөрийнхөө чанаж идсэн ясны шөлийг халааж өгч байсан аймар тос нь хөвсөн юм. Тэгээд миний гэдэс хэд хоног гүйлгэж хүү маань хүртэл гэдэс нь эвгүйхээд л дүүрээд л байсан. Тэгээд намайг эмнэлэгээс гарч ирэнгүүт нэг хоносон тостой шөл халааж өгчөөд за явлаа охиноо хэцүүдэж байгаа гээд л яараад яваад өгсөн.

Тэгээд охиных нь том хүүхэд нь 7 настай манай том дөнгөж 3-тай би хүүгээ тэврээд охиноо цэцэрлэгт нь зөөдөг байхад чи ч яахав зүгээр гэчихээд охиноо хүүхдээ хичээлд нь зөөхөд хэцүү цуг байхгүй бол болохгүй тэгээд л манайд ирчээд л охиноо ядарсаныг нь гайхаад л байдаг. Бүр муухай нь дээр хадам ирсэн байхад нь би хүүгээ хөхүүлээд унтуулах гэж хэвтэж байгаад өөрөө дагаад унтчихсан чинь намайг унтлаа гээд уурлаад л аймар. 3 сард 2 хүүхэд маань 2-лаа ханиад хүрээд эмнэлэгт хэвтсэн тэгээд хадам манайд ирж хоол цай хийж өгдөг хүн болоод л манайд ирсэн манайх эмнэлэгтэйгээ ойрхон болохоор өдөр нь хадмыг эмнэлэг рүү явуулж ядрааж байхаар өөрсдөө очиод хоол цайгаа идчий гээд ирэхээр ашгүй ашүй гэрийн эзэгтэй нь ирлээ хоол ундаа хийнэ биз гээд л том өрөөнд орон дээр хэвтээд өгнө. Тэгээд би өөрөө хоол цайгаа хийж идчээд нөхөр хадам 2-н оройны хоолыг хийж өгчөөд л эмнэлэг рүү 2 хүүхдээ аваад л явна. Нөхөрт энэ тухай хэлэхээр нөхөр нээх ойлгохгүй байх шиг байна орой нөхрийг маань ороод ирэнгүүт нэг л их ядарсан хүн хоол цай хийгээд ядарч уналаа гээд л байж байдаг.

За манай хадам нэг иймэрхүү хүн тэгсэн одоо охинынхоо хүүхдүүдийг овоо болоод ирэнгүүт хэдэн жилийн дараагаас манайд ирж амьдарна гэнэ бас энэ зун манайд ирж сар амарч амьдарна гэнэ. Охин нь сургуульд хүүхэд зөөж ядрахгүй юм чинь гэнээ би бол ирүүлмээргүй байна. Хадам охиныдоо байхдаа хоолыг нь хийгээд л гэрийг нь цэвэрлээд хүүхдийг нь аваад л зарц шиг л байдаг. Охиндоо загнуулаад л би хадамд муухай аашлий гэхээр өрөвдөөд байдаг юм хөгшин хүн 2 охин нь 2-лаа загнаж элдвээр нь хэлж гэртэй очингуут нь хамаг юмаа хийлгээд л гэж бодоод хадмыг та яахын амар амар гээд байдаг байсан чинь одоо намайг дээрлэхээд байж болно гэж бодож байх шиг байна.

Тэгээд ядаад манайд байхад намайг юм хийж байхад хүүхэд уйлахаар аваад өгдөг бол хамаа алга би хоол хийгээд юм угаагаад байж байхад манай хүү уйлаад л дагаад мөлөхөөд байхад авах ч үгүй утсаар тоглоод эсвэл зурагт үзээл охин маань маш баавгай үзнэ гэхээр үзүүлэхгүй булаацалдаад Солонгос олон ангит кино үзээл байгаад байна. Нөхөртөө хэлэхээр итгэхгүй намайг ээжийг нь ад үзээд байна гэж ойлгоод байх юм. Манай нөхөр ээжийгээ эгч дүүгийнд нь ямар байдаг яг тэрэн шигээ манайд юм хийгээд надад тус болдог гэж бодоод байх шиг байна. Би яаж нөхөртөө ээж нь ийм байдаг би тэвчиж чадахгүй гэдгийг ойлгуулах уу?

Нэг удаа хэлсэн чинь арай ч дээ худлаа яриад байгаач ээж яалаа гэж тэгдийн гээд байх юм уг нь манай нөхөр бид 2 эвтэй хэрүүл уруулгүй байдаг л даа. Гэхдээ хадам ээж үнэхээр манайд амьдарвал би уурлаад уурласан уураа нөхөртөө гаргах байхаа хааяа манайд ирж ганц 2 хоноход нь л би бүүр уур хүрээд байдаг. Тэгээд л нөхрийгөө ажлаас нь орж ирэхэд нээх муухай ааштай юм байна манай хүн намайг яасан зүгээр үү гээд л би өөдөөс нь уурлаад л байдаг. За ээжийг нь ийм байдгийг яаж нөхөртөө ойлгуулж цуг байж чадахгүй гэдгээ эвтэйхэн хэлэх вэ?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ