Тэрний өөрийнх нь доромжлолыг тэвчиж чадах ч гэрийхнийг нь үнэхээр чадахгүй юм

Сайн байна уу та нарт энэ өдрийн мэнд хүргэе. Би өөрт тохиолдсон нэгэн зүйлд зөвөлгөө авах гэсэн юмаа. Би нэгэн төрийн байгууллагад ажилладаг. Нөхөртэйгөө суугаад 7 жил болж байна бид 1 хөөрхөн охинтой. Анх бид 2-г сууханд ч одоо ч тэр хадмууд нэг ширхэг аяга ч өгөөгүй харин бид одоо байгууллагаас өгсөн 1 өрөө байртай бас машин авсан дутах юмгүй сайхан амьдарч байсан. Хамгийн гол нь бид 2-г суухад манай нөхрийн төрсөн эгч нь суулгахгүй салгана гэж их гүйдэг байж байгаад яаж ч чадалгүй суулагасан юм. Манай нөхөр намайг аймаар харддаг, зоддог, хэл амаар ч гэсэн их доромжилдог, араар ч тавьдаг уухаараа тавьтаргүй, хүүхэмсэг залуу л даа. Гэхдээ би тухайн үед нь гомддог боловч удалгүй уучлал гуйхаар нь мартчихдаг юм.

Бид 3 анх хөдөөнөөс төв газар луу орж ирээд юу юу ч байхгүй хөлсний байранд хөлсийг ньтөлж чадахгүй ч үе гараад хэцүү байх үедээ 1 удаа мөнгө гуйж үзэхэд юун мөнгө байхгүй гээд өгөөгүй. Баяр ёслол болоход нэг ч утсаар сайн уу гэж асууж байгаагүй манай хүнийг мэндийг нь мэдэж ярихаар хэн бэ гэж ирээд танихгүй царайлаад тэгээд ярихаараа өөрөөс нь бусадтай нь байнга холбоотой байдгаа ярьдаг. Ээж аав нь тэр үед хөдөө байдаг байсан төв орж ирэхээрээ ч ярьдаггүй энэ бүхэн нь эхэндээ надад их сонин байдаг байсан бас хоорондоо ярихаараа дүүгээ /манай нөхрийг/ байнга муулна.

Гэтэл өнгөрсөн жил манай хүн цэргийн ажиллагаагаар 6 сар яваад ирэхэд гэрийхэн нь 5 мин тутам утасдаад одоо яг юу хийж байна гэж ирээд хүүдээ, дүүдээ жигтэйхан хайртай хүмүүс болчихсон. 6 сар болох хугацаанд нь охин минь өвдөөд яах учраа олохгүй түргэн дуудаад өдөрт нь ээжид нь хэлээд ачаар нь охиноо харуултал 1 өдөр хараад л дахиж орж ирээгүй. Гэтэл миний охин тарианд орчихсон өдөржин харах хүнгүй ганцаараа хажуу айлын эгчээр тариа хийлгээд уйлаад л орой ажлаасаа ирэхэд ээжээ би жоохон л уйлсан айгаагүй гээд байж байдаг байсан. Миний охин 4 настай. Тэгсэн хэрнээ эдгээд ирэхээр нь ачаа явуулаад Н эмээ нь дуудуж байна гэнэ гээд байхаар нь би нөхрөө иртэл тэмдэглэлт баяраар л ёс төдий дагуулж ороод бусад үед нэг ч оруулаагүй. Тэгээд манай нөхөр ирэхэд намайг хэлэхээс өмнө гэсэн шиг баахан үнэн худал нь мэдэгдэхгүй хов яриад явуулчихсан байсан. Ер нь бид 2-н амьдралд тэрний гэрийнхэн ээж аав ах эгч нар нь орж ирж худлаа хов зөөж байнга хэрэлдүүлэнэ. Одоо ээж аав нь энд нүүгээд ирсэн чинь бүр хэцүү бид 2 муудалцахад манай хүн хамаг юмаа хамж аваад ээж аав руугаа явчихсан.

Гэтэл ээж нь намайг тэр муу хүүхэн миний хүүг хөөж явуулсан байна гэж ярьж байна гэнэ. Үнэндээ хүү нь өөрөө л хувцсаа аваад явчихсан. Бидний амьдралд хэрүүл тарьж байгаа юмнууд нь ямар ч үндэслэлгүй. Эгч нь Чойрт байдаг мөртлөө манай энд ирээд явахаараа хүмүүстэй баахан хов ярьж архидаж байгаад яваад нөгөө 2 эгчтэй нь нийлж муулж байгаад очоод л утсаар танай авгай чинь манайхныг ингэж ярьж байна тэгж байна гээд үнэхээр хэцүү. Тэр бүрт нь манай нөхөр итгээд чи тэгсэн юмуу ингэсэн юмуу гээд бөөн хэрүүл. Би бүр янз янзаар хэлж үзсэн боловч тэр ер ойлгохгүй юм. Танайхан худлаа хэлж байна. Би тэгээгүй чи надтай насаараа амьдарна биздээ яагаад танайхан ингэдэг юм гэх мэтчилэн. Энэ бүхнээс болоод би тэвчихээ байж одоо бид 2 салж байна. Гэвч би охиноо бодоод бас нөхөртөө хайртай бололтой тэрэнгүй байна гэхээр хэцүү байна. Үргэлж үгүйлээд.

Эргэж нийлэе манай аав ээжийн гэрт хэд хоноё гэхээр нь очсон чинь эгч нар нь яриад ямар нүүрээрээ ирж байгаа юм, салга гэх мэтчилэн ярьсан. Би ээж дүү нартай л даа тэд минь хол байдаг. Миний амьдралд ч ордоггүй. Нөхөртэйгөө муудалцсан тохиолдолд очих хүнгүй ярих ч хүнгүй хэцүү байдаг. Би ажилгүй биш мэргэжилтэй, мэргэжилээрээ нөхрөөсөө дээгүүр албан тушаалтай. Бас амьдралаа сайн сайхан байлгахын төлөө охиноо эцэгтэй нь байлгах, өөрөө нөхөртэйгөө байхын тулд чадах бүхнээ хийх гэж зүтэгдэг. Гэтэл энэ бүхэн үнэхээр хэцүү байна салж чадахгүй ч юм шиг тэгсэн хэрнээ тэдний ээж аав эгч нарыг нь хүлээн зөвшөөрч чадахгүй нь яасан нь дээр вэ? Тэрний өөрийнх нь доромжлолыг тэвчиж чадах ч гэрийхнийг нь үнэхээр чадахгүй юм. Хэтэрхий их юм бодохоор бараг солиорох шахах юм. Надад туслаач…

СЭТГЭГДЭЛ БИЧИХ