Намайг мөнгөнд их дуртай гэж хэлсэн үнэхээр би дуртай. Гэхдээ…
Сайн байцгаана уу? Би энэ сайтанд зочилдог болоод удаагүй байна л даа тэгээд өөрт тулгараад байгаа асуудлынхаа талаар ярилцаж зөвөлгөө авхаар шийдсэн юмаа. Би 21-тэй саяхан төрсөн оюутан нөхөр маань ч гэсэн оюутан би хичээлээсээ чөлөө аваад охиноо хараад гэртээ ээж аав дээрээ байдаг. Тусдаа гарч амжаагүй сүй л тавьсан байгаа. Нөхөр хичээлдээ яваад хол байдаг болохоор ч тэр юмуу би их стресст ордог болоод байгаа хүүхдээ хараад ганцаархнаа нөхөр хол тэгээд гэр орон чүгүй хичээлдээ ч явсан юмгүй эд насан дээрээ хүүхэд гаргаад гэртээ сууж байдаг. Тэгээд хоёулаа орлогогүй оюутан хамт ч байж чадахгүй гээд энэ бүхэн там шиг л санагдаж уур хүрээд өөрөө хэрүүл өдөөд бид хоёрыг хажуудаа авч чадахгүй бол сална гэж нөхрөө сүрдүүлдэг болоод байгаа.
Би мянга хэлээд хөөрхий сургуулиа ч төгсөөгүй болохоор бид хоёрыг хажуудаа авч тэжээж чадахгүй гэдгийг нь мэдэж байгаа хэрнээсээ л миний уур хүрээд байх юм. Охин бид хоёрт их хайртай гэдэг нь мэдрэгддэг л дээ. Ээж ааваасаа мөнгө нтр гэж авах дургүй би л хааяа шахаж байгаад авахуулна гэхээс ер нь санаачлагаараа мөнгө нтр авч өгөхгүй хааяа цагийн ажил хийгээд охиндоо юм аваарай гээд мөнгө өгдөг. Намайг мөнгөнд их дуртай гэж хэлсэн үнэхээр би дуртай гэхдээ шуналтайдаа мөнгө яриагүй сайхан амьдрах гэж л ярьдаг шүү дээ. Энэ ганцхан миний амьдралд тохиолдоод байгаа юм шиг л би их шаналаад сургуулиа төгсөөд байртай ажилтай болоод хүүхдээ төрүүлэх минь яавдаа гээд л хааяа их сэтгэлээр унаад байх юм.
Магадгүй хэдэн жилийн дараа бүх юм сайхан болно гэж өөртөө хэлсэн ч нэг л хэцүү байна. Энэ эсвэл юу ч биш юм болвуу надад энэ бүхний давах сэтгэлийн тэнхээ хайрлаач гэж гуйх гэсэн юмаа. Ерөнхийдөө ойлгосон байх гэж найдаж байна төрсний дараа эмэгтэйчүүд их стресстдэг гэсэн тэр нь юм болов уу ч гэж бодох юм. Гэхдээ л заримдаа тэсэхийн аргагүй үе байх юм. Дөнгөж гэр бүлийн амьдралд хөл тавьж байгаа болхоор ч тэр юмуу…
СЭТГЭГДЭЛ БИЧИХ