Оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх өнөөдрөөс дуусна

Энэ сарын 1-ний өдрөөр эхлэн оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх нь дуусч тасалбар төлж зорчихоор болсон байна. Тиймээс кондукторууд картаа үзүүлсэн оюутнуудад “төлбөрөө төлөөд яв, үгүй бол буу” гэх шаардлагыг тавьж байна.

Харин зарим сургууль тодорхой шалтгааны улмаас зургадугаар сарын 15-ныг хүртэл төлбөргүй зорчих эрх нь нээлттэй хэвээр үргэлжлэхээр болжээ. Энэ сургуульд ШУТИС, Анагаах ухааны дээд сургууль, Хууль сахиулахын их сургууль багтаж байна.

Харин үнэгүй зорчих эрх нь есдүгээр сарын 1-ний өдрөөр нээгдэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ