Оюутнууд энэ сарын 30 хүртэл нийтийн тээврээр үнэгүй зорчино


Энэ сарын 1-ний өдрөөр эхлэн оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх нь дуусч тасалбар төлж зорчихоор болсон байна. Тиймээс кондукторууд картаа үзүүлсэн оюутнуудад “төлбөрөө төлөөд яв, үгүй бол буу” гэх шаардлагыг тавьна гэх мэдээллийг Монголын оюутны холбоо үгүйгэж "Өнөөдрөөс эхлэн оюутнууд нийтийн тээврээр төлбөртэй зорчино гэсэн худал ташаа мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр цацагдаж байна. Оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих нөхөн олговор 06 сарын 30 хүртэл олгогдсон байдаг тул оюутнууд та бүхэн дээрх өдрийг хүртэл нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих юм. Нийтийн тээвэртэй холбоотой санал гомдлоо 11-326 352 утсаар мэдэгдэнэ үү"хэмээн мэдээллэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ