Хэрлэн голд 17 настай хүүг хайж байна

Урин дулааны улиралд орон нутагт төдийгүй нийслэлийн хэмжээнд голын усанд осолдсон дуудлага нэмэгддэг. Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд цаг агаарын халалтын улмаас хүмүүс олноороо голын эрэг бараадаж чөлөөт цагаа өнгөрөөж байхдаа голд осолдсон дуудлагууд ихээр ирсэн байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт голын усны ослын гурван дуудлага иржээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны 85 дугаар дунд сургуулийн урд Туул голд машин усанд сууж 6 хүн машин дээрээ гарсан байдалтай байна гэсэн дуудлагаар Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлгийг хүрэлцэн очиход гаргахад "рэнж рөүвэр" загварын автомашин голын усанд сууж живсэн, машинд 6 зорчигч явсан бөгөөд таван иргэнийг тухайн орчимд худаг барьж байсан УСУГ-ын ажилчид гаргасан байсан байна.
Мөн машинд зорчиж явсан 2 сартай хүүхдийг аварч гаргах үед ус залгисан тул ЯТТ-ын төв 103-ын эмч дуудаж шилжүүлж өгсөн, 1 иргэн усанд урсаж голын модонд тээглэж тогтсон, ухаангүй байсныг тус хорооны эргүүлийн цагдаа гаргаж тосгоны эмч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж аварсан байжээ.
Улмаар усанд живсэн машиныг татаж гаргах ажиллагааг зохион байгуулжээ.
МөнХүүхдийн баярын өдрөөр 13.40 цагуудад Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар хошуу гэдэг газар Туул голд 1 хүн живсэн, ухаангүй байна гэсэн мэдээллийн дагуу нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлгийг гаргахад Туул голын усанд осолдож 33 настай эрэгтэй нас барсан байсан тул цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгч, 29 настай эрэгтэй голын сайран дээр гарсан байсныг аюулгүй газарт хүргэсэн.
Багануур дүүргийн 5 дугаар хорооны Хэрлэн голд хүн живсэн гэсэн дуудлагаар 18:45 цагт өгснөөр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 64 дүгээр ангийн ахлах дэслэгч Г.Отгонжаргал ахалсан 8 албан хаагч, нэмэлтээр нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлгийн дарга дэслэгч Б.Баттулга ахалсан 6 албан хаагч голын усанд осолдсон 17 настай эрэгтэй хүүхдийг Хэрлэн голд эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ