Пакистаны иргэд Интерполоор сурвалжлагдаж байсан нь үнэн гэсэн бичиг иржээ

АОХН-ийн VII дугаар бага хурлын  үеэр  Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Пакистан улсын гурван иргэнийг Эрүүгийн цагдаагийн газар, Тагнуулын Ерөнхий газрын ажилтнууд баривчилсан. Тэд манай улсаас түр хугацаагаар оршин суух визтэй орж ирсэнийг ЦЕГ-аас мэдээлсэн. Одоогоор тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм.

Мөн ЦЕГ-аас саатуулагдаад буй гурван иргэний хоёр нь интерполоор эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн овог нэр холбогдох мэдээлэлтэй нь таарч байгаа. Харин нэг иргэн нь интерполоор эрэн сурвалжлагдаагүй байж магадгүй хэмээн мэдээлж байсан. Тиймээс Пакистан болон холбогдох газрууд руу эдгээр иргэний мэдээллийн шалгуулахаар явуулаад байсан билээ. Харин Интерполоос эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүс гэдгийг нотлох бичиг ирсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ