Христийн пасторт бүх насаар нь хүнд ажил хийлгэх ял оноолоо

БНАСАУ-д Өмнөд Солонгосын номлогч Ким Жон Укт бүх насаар нь хүнд хүчир ажил хийлгэх ял оноожээ гэж Франс пресс агентлаг мэдээлсэн байна. Түүнийг тагнуул хийж, нууц сүм байгуулах гэсэн хэрэгт буруутгажээ.
Умард Солонгосын одоогийн дэглэмийг түлхэн унагаах бодолтой байснаа 2014 оны хоёрдугаар сард хүлээн зөвшөөрсөн түүнд улсын яллагч цаазаар авах ял оноохыг шаардаж байсан байна. Гэвч яллагдагч үйлдсэн бүх хэргээ хүлээсэн учир ялын дээд хэмжээг хүнд хүчир ажил хийлгэх ялаа сольжээ.
Ким Жон Укийг Хятадаас тус оронд орж ирсний дараа өдөр 2013 оны аравдугаар сарын 8-нд баривчилсан байна. Баптист шашны номлогч библийн судар, христосын шашны ном, кино авч явжээ.
Үүний өмнөхөн 2012 онд баривчлагдсан америкийн номлогч Кеннет Пэ-д мөн ийм хэргээр хөдөлмөрийн лагерьт 15 жил хорих ял оноосон юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ