Ж.Батзандан гишүүн Баянзүрх дүүргийн хүүхэд багачуудын урмыг мялаалаа

Зургадугаар сарын 1-нд “Олон улсын хүүхдийн эрхийн өдөр” буюу Хүүхдийн баярыгманай улс 62 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одон гардуулсан юм.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх дүүргийн 8, 9, 10, 11, 17, 20, 23, 24, 28 дугаар хорооны хүүхэд багачуудыг баярлуулж гарын бэлгээ өглөө. Тэрээр хэлэхдээ “Хүүхэд бол ирээдүйн их эзэд, хөгжлийн үр үндэс. Тийм ч учраас төр засаг, эцэг эхчүүд бид ирээдүйн хойч үе болсон хүүхэд багачуудаа хайрлан хамгаалж, хөгжиж дэвшихэд нь онцгой анхаарч байх ёстой” хэмээн урмын үгээр мялаасан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ