Гишүүдийн амьдрал хүнд байна

Ааяа доктор өгүүлрүүн: Эдийн засгийн байдал хүндэрч, амьжиргааны түвшин доройтож байгаа энэ цагт "Хэцүү ангийнхан"-ы маань амьдрал ч басхүү хүнд байна. Тэднийг юм л бол "Төрөөс төрсөн тэрбумтан", "гишүүн болохын тулд цацсан мөнгөө төрийн мөнгөөр нөхөгчид" хэмээн элдвээр цоллосоор нийгэмд "Хэцүү ангийнхан"-аас баян хүн байхгүй хэмээх ойлголт тогтчихжээ.
Гишүүд ч үүндээ бүр дасчихсан, амьдрал ахуй нь хэцүүднэ, зайлуул хүн л юм болсон хойно авгай хүүхэддээ мөнгө төгрөг илүүчлэнэ, тэд нь ч гишүүний эхнэр хүүхэд учир жирийн олонтой автобусанд хамт ачуулж, Нарантуулаар "шоппинг"-долтой биш мөнгөний хэрэгцээ ч их байлгүй яахав.
Үүнийг нэрэлхэлгүй хэлчих гишүүн олдохгүй байсаар ашгүй нэг юм өнгөрсөн долоо хоногийн чуулганд Ц.Оюунбаатар гишүүн зовлонгоо тоочих нь тэр.Инфляциас болоод гишүүний цалингаар амьдрах аргагүй болсныг тэрээр онцолсон юм.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ