Хууль бус жирэмсний тест зарж байна

АНУ-д сүүлийн үед жирэмсний "хуурамч" тест зарах цахим худалдаа хүчээ авч эхэлжээ. Ирээдүйн эх болсныг нотлох энэхүү бүтээгдэхүүнийг хүүхнүүд хууль бусаар их хэрэглэдэг болсон байна.
Энэ тестийг худалдан авсан бүсгүй найз залуудаа итгэл үнэмшил төрүүлж харилцаа холбоогоо улам сайжруулах “нотлох баримт” болгох зорилгоор худалдаж байна хэмээн CBS сувагт Даллас хотын оршин суугч нэгэн эмэгтэй мэдээлсэн байна. Эрчүүдийг "айлгагч" барааны тухай ярихдаа, үйлчлүүлэгчдийнх нь 95 хувь нь найз залуугийнхаа итгэлийг олохын тулд худлаа залдаг тухай өгүүлжээ. Гэхдээ тус телевизээс явуулсан санал асуулгад оролцогчид ийм наймааг, явуургүй, хүн чанаргүй, хууль бус гэж дүгнэсэн байна.
Энэхүү жирэмсний тестийн нэг бүрийн үнэ одоогийн байдлаар 30 орчим доллар байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ