Анжелина Жоли Клеопатрад тоглоно

Холливудын жүжигчин Анжелина Жолигийн тоглосон туульсын дүрүүд маш сайн болдог. Диснейн “Нойрсож буй гоо бүсгүй” гэдэг үлгэрийн киноны увдисч эмийн дүрд гайхалтай сайхан тоглосны дараа Жолиг Клеопатрагийн дүр хүлээж байгаа аж.
“Одоо бид энэ төсөл дээр ажиллаж байгаа. Бүх зүйл зохион байгуулалтын түвшиндявж байна. Олон найруулагч хамтран ажиллахыг санал болгож байгаа. Киноны зохиол нэгэнт бэлэн болсон. Зохиолыг миний сайн найз, авъяслаг зохиолч Эрик Рот бичсэн юм” гэж Жолиярьсан байна. Өөрт нь ногдож буй хариуцлагыг ойлгож байна гэж жүжигчин хүлээн зөвшөөрчээ. “Клеопатра”-гийн дүрд өмнө нь Элизабет Тейлор тоглосон бөгөөд Анжелина түүнээс дутуугүй сайн тоглохоор машид мэрийх хэрэгтэй болж байна.
Анжелина НҮБ-ын хүмүүнлэгийн ажилд ахиухан цаг гаргахын тулд кинонд тоглохоо завсарлах бодолтой байгаагаа саяхан битүүхэн дурдсан юм. “Нугаршгүй ноён нуруу” гэдэг ээлжит киноныхоо найруулагчаар ажилласныхаа дарааЖоли хэд хэдэн удаа ярилцлага өгөхдөө, цаашид камерын нөгөө талд ажиллах болно гэдгээ шулуухан мэдэгдэж байсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ